УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тойрогтоо ажиллаж байна
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тойргийнхоо Дэлгэр, Чандмана, Эрдэнэ, Алтай, Цээл, Цогт, Халиун сумдын иргэд хөдөлмөрчид, малчидтай уулзаж санал бодлыг нь сонслоо.
Энэ жил аймгийн нийт нутгаар зуншлага сайнгүй, газрын гарц муу, хадлан тэжээлийн нөөц хомс байгааг малчид, хөдөлмөрчдийн зүгээс хэллээ. Тэд өвлийг хэрхэн өнтэй давах, өвс тэжээлийн нөөц бэлтгэх талаар санал бодлоо солилцож, олон улс болон бүс нутгийн өнөөгийн байдал, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар бодит мэдээлэл авсан байна.
Энэ онд Говь-Алтай аймгийн хэмжээнд 3 сая гаруй мал өвөлжих төлөвтэй байна.
Отрын бүс нутгийг хамгаалах, өвс тэжээлийн нөөц бэлтгэх, мал, махаа борлуулах асуудал хөдөөгийн малчин, хөдөлмөрчдийн хувьд нэн тулгамдсан асуудал болоод буйг онцолж байлаа.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан мөн тойрогтоо ажиллах үеэрээ аймгийн төвөөс 9 км-т хийж буй авто машины зогсоолын ажилтай танилцав. Уг зам бодлого төлөвлөлтийн алдаатай байна гэж үзэн сайтар нягтлан хийхийг тус аймгийн "АЗЗА" ТӨХК-ийн захиралд анхааруулсан юм.
Учир нь зогсоолын автомашин зогсох талбайн урт 35м бөгөөд давхар чиргүүлтэй шаланз орох боломжгүй, зогсоол руу орох хэсгийн эргэлт огцом, орох хэсэг нарийн, үзэгдэх орчин хязгаарлагдмал зэрэг алдаа байна гэж үзжээ.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.06.12
2024.05.30