
2025.02.26
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 341 ДҮГЭЭР АНГИЙН АЛБА ХААГЧДАД БОДЛОГО ЗОРИЛТОО ТАНИЛЦУУЛЛАА
Улс орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчин, тэр дундаа барилгын цэрэг, инженерийн цэргүүдийн оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг их. Тэдний нэг нь манай ЗХ-ний 341-р анги юм.
Говь-Алтай аймагт Зэвсэгт хүчний 341 дүгээр анги байгуулахаар болсон. Энэ ажлын явц болон газар дээрх нөхцөл байдалтай танилцлаа.
Говь-Алтай аймгийн хөгжлийн хөтөлбөр, ЗГ-аас хэрэгжүүлэх 14 мега төслийн бүтээн байгуулалтад гар бие оролцож, олсон орлогоороо шинээр баригдах ангийнхаа шаардлагатай санхүүжилтийг шийдэх боломж ч бүрэн бий. Энэ чиглэлд анхаарч, ажлаа эрчимжүүлэхийг ангийн захирагч, удирдлагуудад үүрэг болголоо.