Нөмрөг-Улаангом чиглэлийн авто замын бүтээн байгуулалт эхэллээ
2025.05.06

Нөмрөг-Улаангом чиглэлийн авто замын бүтээн байгуулалт эхэллээ

Нөмрөг-Улаангом чиглэлийн А18 дугаартай авто замаас Арцсуурь хилийн боомт хүрэх хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалт өнөөдөр /2025.05.05/ эхэллээ.

Сүүлийн 30 жил яригдсан уг авто зам ОХУ-тай холбогдож, урагшаа Алтай-Улиастай, Алтай-Бургастай чиглэлийн авто зам ашиглалтад орсноор баруун бүс нутаг БНХАУ, ОХУ-ын зах зээлд холбогдох чухал ач холбогдолтой. 

Ийнхүү баруун бүсийн иргэд өөрсдийн гэсэн зах зээлээ бүрдүүлж, заавал Улаанбаатар хот, Замын-Үүд рүү 2000 гаруй км зам туулж явах шаардлагагүй болно.