
2025.05.05
Говь-Алтайн сумдыг аймгийн төвтэй холбох зам бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна
Өчигдөр /2025.05.04 /Говь-Алтай аймгийн эхний сум аймгийн төвтэйгээ хатуу хучилттай авто замаар холбогдох барилгын ажлын явцтай УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танилцлаа.
Баянхонгор–Говь-Алтайн авто замаас Дэлгэр сумын төв хүртэлх 6.43 км авто замын ажлыг энэ онд багтааж дуусгахаар ажиллаж байгаа талаар гүйцэтгэгч компанийнхан ярилаа.