2025.01.31
Улаанбаатар хотоос 1,280 км зайд орших Баянтоорой тосгоны иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонсов
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны иргэдтэй өнөөдөр уулзлаа.
Улаанбаатар хотоос 1280 км, аймгийн төвөөсөө 250 км-ийн цаана байрладаг Баянтоорой тосгоны ард иргэд хязгаар нутгийнхаа иргэдийн дуу хоолойг сонсож буйд талархалтай байгаагаа илэрхийлж байв.
Баянтоорой тосгоны иргэд алс хол нутагт амьдардаг учраас бараа бүтээгдэхүүний тээврийн зардал. Тиймээс аймгийн төв рүү холбогддог 2 давааг сайжруулсан замтай болгох талаар санал хүсэлт хэлж байна.
Мөн цөв хөөрөм барих ажлын хүрээнд үерийн лаг шаврын улмаас хаагдсан услалтын нэг системийг ашиглалтад оруулахад анхаарлаа хандуулахыг хүссэн талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэв.