Авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тойрогтоо ажиллах үеэрээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төв дотор хийгдэж буй авто замын ажлын явцтай танилцлаа.
2021 оны улсын төсөвт Говь-Алтай аймгийн төв Ентүм зочид буудлаас 3, 4 дүгээр байрны хойд талын уулзвар хүртэлх авто зам, Хийдийн 60 автомашины зогсоолтой, гэрэлтүүлэгтэй, Жинст баг, Хөгжил хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто замын барилгын ажлыг тусгуулсан юм. Уг зам барилгын ажлыг 3060.96 сая төгрөгийн төсөвт өртөгөөр “Пи Си Эф” ХХК хийж гүйцэтгэж байна. Ажлын гүйцэтгэл 46 хувьтай явж байгааг гүйцэтгэгч компани танилцууллаа.
Есөнбулаг сумын төвийн 10 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг 10,001.9 сая төгрөгийн төсөвт өртөгөөр хийж гүйцэтгэхээр “Түм дэлгэрэх” ХХК шалгарсан. Хяналтын зөвлөхөөр “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ ажиллаж байна. Орон нутгаас авто замын трасс өөрчлөгдөнө гэх шалтгаанаар ажлыг зогсоосон талаар гүйцэтгэгч компани, хяналтын зөвлөх мэдээлэв.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлыг орон нутгийн зүгээс дэмжиж, төсвийн тухай хуулийг зөрчихгүй байх, төлөвлөлтийн дагуу явуулах нь зүйтэй юм. Авто замын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, хүлээлгэн өгөхийг гүйцэтгэгчээс хүслээ.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.06.12
2024.05.30