Баарангийн даваанд түр амрах зогсоол байгуулна
Есөнбулаг сумын нутаг Баарангийн даваа орчимд жолооч, зорчигчдын түр амрах газар, авто зогсоол байгуулахаар төлөвлөж байна. Цаашид уг газар цогцолбор байдлаар бий болгох, төлөвлөлт хийгээд байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Зам, Тээврийн яамны хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, холбогдох албаны хүмүүсийн хамт газар дээр нь ажиллаж, төлөвлөлтийн талаар санал солилцлоо. Уг байршилд түр амрах зогсоол хийснээр Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий чиглэлийн зорчигч тээвэрчид Баарангийн даваагаар зорчин өнгөрч буй тээврийн хэрэгслүүд түр зогсолт хийн, аюулгүй байдлаа хангах боломж бүрдэнэ.
Цаашид уг байршилд хооллох ундлах, амрах газар, авто үйлчилгээний төвийг байгуулан, цогцолбор байдлаар ашиглахаар төлөвлөж байна.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.06.12
2024.05.30