Алтай-Улиастай чиглэлийн авто замын ажлыг эхлүүлнэ
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдах Алтай-Улиастай чиглэлийн 187 км хатуу хучилттай авто замын трасс дагуу төслийн баг ажиллаж байна.
Өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, АХБ-ны төлөөлөл, төслийн багийнхан Тайшир суманд зөвлөлдөх уулзалтыг хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Зам, Тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Завхан голоор зааглагдах Баян-Уул, Хөхморьт, Жаргалан, Дэлгэр сумдын иргэд Бүрэнгийн гүүрээр гарч Завхан аймгийн Алдархаан сумтай холбох саналыг Азийн Хөгжлийн банкны удирдлагуудад тавьж байсан юм.
Замын хайгуул судалгааны баг трассын 5 хувилбар гаргаж, техникийн харьцуулалт хийн, батлагдсан ажлын даалгавар, орон нутгийн иргэдийн санал хүсэлтийг харгалзан, Монгол Улсын баруун босоо тэнхлэгийн авто замыг Арц суурийн хилийн боомт-Улиастай - Говь-Алтай – Бургастайн боомт гэсэн босоо тэнхлэгийн авто зам, түүгээр өнгөрөх олон улсын транзит тээврийн бодлого, газар нутгийн онцлог, эдийн засгийн үр өгөөж, хэрэгцээ шаардлага зэрэгт үндэслэн трассын 3-р хувилбараар хийхээр тогтов.
Уг трасс зам нь Говь-Алтай аймгийн Тайшир сум, Завхан аймгийн Цагаанхайрхан сум, Цагаанчулуут сумдын нутгаар дайран өнгөрч Улиастай хоттой шууд холбогдоно.
Баруун бүсийн иргэд зорчигчид хэвтээ тэнхлэгийн авто зам төдийгүй Говь-Алтай-Завхан-Архангай аймгийн газар нутгаар дамжин өнгөрөх, аялах шинэ маршрут бий болох юм.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.06.12
2024.05.30