Говь-алтай аймгийн статистикийн хэлтэс шинэ авто машинтай боллоо
Үндэсний статистикийн хорооноос Говь-Алтай аймгийн статистикийн хэлтэст туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон "Сүзүки Жимни" машиныг хүлээлгэн өглөө.
Автомашиныг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Статистикийн үндэсний хорооны дарга Д.Батдаваа, Тамгын газрын дарга Б.Лхагва, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Оюундэлгэр нар гардуулан өгсөн юм.
Говь-Алтай аймгийн газар нутгийн хэмжээ том, бартаа ихтэй бөгөөд аймгийн статистикийн хэлтэс нь нэг сард 3000 гаруй км туулан судалгаандаа явдаг, автомашины ашиглалтын хугацаа дууссан аж.
Сүзүки Жимни машин нь цас, шавар, ус, хад чулуу зэрэг бартаат замыг туулах чадвар сайтайн дээр шатахуун зарцуулалт бага, бат бөх, өндөр үзүүлэлттэй машин юм.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.06.12
2024.05.30