Говь-алтай аймаг дахь Анагаахын салбар сургууль их эмчийг үргэлжлүүлэн бэлтгэнэ
60 жилийн түүхтэй Говь-Алтай аймгийн Анагаахын салбар сургуулийн Их эмчийн ангийг татан буулгаж, шилжүүлэх асуудал гарсан. Сургуулийн багш, ажилчид, удирдлагын зүгээс УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд энэ асуудалд анхаарч өгөх хүсэлт өгсөн. Үүний дагуу УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд уг асуудлыг уламжилсан бөгөөд сайд 2022.06.10- 1а/2783 тоот албан бичгээр хариу ирүүлжээ.
Сайдын хариу албан бичигт Засгийн газрын бодлого, Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, орон нутгийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан их эмчийн ангийг татан буулгах, оюутнуудыг АШУҮИС-д шилжүүлэн суралцуулах асуудлыг хүчингүй болгосон тухайгаа дурдсан байна.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.06.12
2024.05.30