2022.12.28
Төрийн дээд одон медаль болон салбар, нийслэл, дүүргийн шагнал гардуулав
СХД-ийн засаг дарга Н.Алтаншагай Тулгар төрийн 2231, Их монгол улсын 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойг тохиолдуулан улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө гар, бие оролцож, хичээн хөдөлмөрлөж байгаа баг хамт олон, албан хаагчдад төрийн дээд одон медаль гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль”, БШУЯАМ-ны “Боловсролын тэргүүний ажилтан”, Эрүүл мэндийн яамны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”, “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам”-ы жуух бичиг, “Барилга, хот байгуулалтын яамны “Барилгын тэргүүний ажилтан”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн “Жуух бичиг”, Сонгинохайрхан дүүргийн “Хүндэт тэмдэг” -ээр тус тус шагнасан юм.