"Баянгол дүүргийн Цагдаагийн газар” энэ оны шилдэг байгууллагаар шалгарчээ
2022.12.20

"Баянгол дүүргийн Цагдаагийн газар” энэ оны шилдэг байгууллагаар шалгарчээ

БГД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өргөтгөсөн хурлаа хийж 2022 оны ажлаа дүгнэв.

Уг зөвлөл нь гэмт хэрэгтэй тэмцэх, хяналт тавих чиг үүрэг бүхий шүүх, прокурор, цагдаа, онцгой байдал зэрэг байгууллагын төлөөллөөс бүрддэг.

Хурлаар,

  • Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2022 онд хийж гүйцэтгэсэн ажил, 2023 онд гүйцэтгэхээр төлөвлөж буй онцлог ажил,
  • Шүүх, прокурор, цагдаагийн байгууллагуудын гэмт хэрэг, зөрчил, хэв журам, гэмт хэрэгтэй тэмцэх, хяналт тавих чиг үүргийн 2022 оны нөхцөл байдал,
  • Бусад салбарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлийг тус тус хэлэлцжээ.
Ингээд дүүргийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ажлын чиглэлийг холбогдох байгууллагад үүрэг болгосон байна.
Тайлангийн хурлаар энэ онд хийж гүйцэтгэсэн ажил, арга хэмжээ, амжилт, ололтоо дүгнэн ажил хөдөлмөрөөрөө хамт олноо хошуучлан ажилласан “Хөдөлмөрийн тэргүүний болон ажил, мэргэжлийн  шилдэг, оны онцлох алба хаагч, хамт олон”-оо шалгаруулан шагнажээ.

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2022 онд дэвшүүлсэн зорилт, төлөвлөгөөний хэрэгжилтийг бүрэн хангаж ажилласан "Баянгол дүүргийн Цагдаагийн газар”-ыг энэ оны  шилдэг байгууллагаар шалгаруулсан байна.

Түүнчлэн гэмт хэрэгтэй тэмцэх, ард иргэдийнхээ амар амгалан байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалах чиг үүргээ нэр төртэй биелүүлсэн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор 6 албан хаагчдад өргөө цагаан гэр гардуулан өгчээ.

Шүүх, прокурор, Цагдаа, Онцгой байдал, Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтсээс хамт олноо хошуучлан ажилласан нийт 19 алба хаагчийг мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулжээ.