Баянгол дүүргийн 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа
БГД-ийн дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаад Баянгол дүүргийн 2023 оны төсвийн төслийг өргөн барив.
Тэрээр “Баянгол дүүрэг нийслэл, улсын төсөвт орлого төвлөрүүлдэг. 2022 онд улсын төсвийн орлого биелэлт сайн байгаа ч, нийслэл, дүүргийн төсөв 20 орчим хувиар дутуу явж байна. Энэ нь улс орны цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой ХАОАТ буурснаас үүдсэн.
Оны төгсгөлд татварын орлогыг нэмэгдүүлэхээр дүүргийн Татварын хэлтэс эрчимтэй ажиллаж байна.
Баянгол дүүрэг 2022 оны төсвийн хүрээнд төлөвлөсөн ажлууд, тэр дундаа бүтээн байгуулалтын ажлуудад ихээхэн анхаарлаа. Тухайлбал автозамын салбарт 6,5 км шинэ зам тавьсан. Улс нийслэл, дүүргийн төсвөөр нийт 55 байршилд тохижилтын ажил хийлээ.
18 хорооны нутаг дэвсгэрт 13,000 м2 орчим явган хүний зам тавьсан. Зөвшөөрөлгүй байршуулсан 1200 орчим гарашийг буулгаж, тохижилтын ажил хийлээ... Ирэх 2023 онд дүүргийн хөрөнгө оруулалтаар 11 төрлийн ажил үйлчилгээнд 3 тэрбум төгрөгийг зарцуулах төлөвтэй байна...” хэмээн хэлсэн юм.
Холбоотой мэдээ
2024.10.03
2024.10.03
2024.07.22