2023.01.27

Гэрэлт Дархан болох ажлууд үе шаттай хийгдсээр байна

Дарханчуудынхаа итгэлийг авч УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүд бид Аймгийн удирдлагуудтайгаа хамтран Дарханаа хотыг дөрвөн жилдээ багтааж харанхуй гудамгүй болгох зорилтыг тавьсан билээ.

Энэ дагуу улсын төсвийн 12 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр Дархан сумын нийт 7 багт (1,3, 6,7, 8,13, 15) гудамжны гэрэлтүүлгийг үе шаттайгаар хийхээр төлөвлөөд хэрэгжүүлж байна.

Энэ удаад 6,7-р багийн 1000 орчим гэрлийн шонгуудыг бүрэн суурилуулж, хэсэгчлэн асааж эхэлсэн сайхан мэдээ ирлээ.