2023.01.23
Дархан-Уул аймагт "Шинэ хөдөө" хөтөлбөр хэрэгжинэ
Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ШИНЭ ХӨДӨӨ хөтөлбөрийг 2023 онд 12 аймаг хэрэгжүүлнэ. Үүний нэг нь Дархан-Уул аймаг. Тус хөтөлбөр Дархан-Уул аймагт 2023-2025 он буюу 3 жилийн хугацаанд нийтдээ 10 тэр бум төгрөгийн санхүүжиллтэй хэрэгжих бөгөөд 2023 оны төсөвт 1 тэр бум төгрөгийг тусгасан.
Хөтөлбөр нь ХАА-н үйлдвэрлэлд шинжлэх ухааны үндэслэлтэй инновацийг нэвтрүүлж, бүс нутгийн онцлогт тохирсон эдийн засаг, бизнесийн тогтолцоог төр, хувийн хэвшил, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааны үндсэн дээр бий болгож, кластер үйлдвэрлэлүүдийг байгуулах зорилготой.
1.Зоорийн аж ахуй
2.Хүлэмжийн аж ахуй
3.Эрчимжсэн мал аж ахуйг дэмжих
4.Хөдөө, аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих
5.Газар тариалангийн услалтыг системийг нэмэгдүүлэх
6. Хөдөө, аж ахуйн төсөл санхүүжүүлэх чиглэлээр зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Дархан-Уул аймаг 2023 оныг БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ жил болгон зарласан. Мөн 2023 онд ШИНЭ ХӨДӨӨ хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой "Дархан-Уул аймагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх боломж, цаашдын бодлого, чиглэл” сэдэвт орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллага, малчдын төлөөлөл оролцсон хэлэлцүүлгийг Хонгор сумын нутагт байрлах Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газраас Дархан, Сэлэнгийн бүс нутгийг Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс болгон зарласны дагуу төрийн бодлогын хэрэгжилтийг хангах, ШИНЭ ХӨДӨӨ хөтөлбөрийг үр дүнтэй зохион байгуулахад ХАА-н салбарын төлөөллүүдийн санаа бодлыг сонсох, мэдээлэл өгөх зорилгоор явуулж байгаа юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn