
УИХ-ын гишүүн Д.Батлут Дархан хот, ХХААХҮЯ-ны үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөртэй танилцлаа
Цагаан алт хөтөлбөр: МУ-ын ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлж буй тус хөтөлбөрөөр малын гаралтай түүхий эдээ бүрэн ашиглаж, үнэ цэн шингэсэн бүтээгдэхүүн болгохоор ноос ноолуураа түүхийгээр нь экспортод гаргадаг байсан бол угаах- самнах- ээрэх-нэхэх- сүлжих процессийг үе шаттайгаар 100 хувьд хүргэж, экспортын үр ашгийг нэмэгдүүлэх
Арьс ширний боловсруулалтыг 2028 он гэхэд 50 хувьд хүргэхээр ажиллаж байна.
Атарын 4-р аяныг газар тариалан, мал аж ахуй төгс хослолыг бий болгох замаар хэрэгжүүлж, улсын хэмжээнд нийт 200 га талбайг шинээр эргэлтэнд оруулахаар төлөвлөж, энэ он 52.8 тэрбум төгрөгийг тусгаад байна.
Түүнчлэн хүнс хөдөө, аж ахуйн салбарыг бүсчилсэн хэлбэрээр хөгжүүлж улсын хэмжээнд нийт таван “Үйлдвэр технологийн парк”-ыг байгуулж, ашиглалтад оруулна.
Улаанбуудайн гаалийн татварын хөнгөлөлтийг бий болгосноор энэ салбар уналтанд орж, үндэсний хэмжээний хоёр ч үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон болох зэрэг бэрхшээлүүд тулгарч байгааг хэлж байлаа.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан