2023.02.18
Сонгинохайрхан дүүргээс Улсын аварга фермер тодорлоо
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн С.Түмэнжаргалын гэр бүл Улсын аварга фермерээр шалгарч, өнөөдөр цол, шагналаа гардан авлаа.
С.Түмэнжаргал, түүний гэргий Д.Анхзаяа нар нь Говь-Алтай аймгийн Бигэр сумаас 2011 онд Улаанбаатар хотод шилжин ирж, өдгөө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд ам бүл зургуулаа аж төрж байна. Тэд сүүлийн 10 гаруй жил сүүний үхрийн фермер эрхлэн амьдарч байна. Тэднийх 140 гаруй тоо толгой үхэртэй бөгөөд сүүгээ “АПУ” ХК-д нийлүүлдэг юм.ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА.
Мөн XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн баярын босгонд төрдөө үнэлэгдэж, салбартаа үр бүтээлтэй ажилласан ахмадууд болон иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнасныг гардуулан өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 7, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 2, “Алтангадас” одонгоор 28, Хөдөлмөрийн хүндэт медалиар 12, Цэргийн хүндэт медалиар 1 хүн тус тус шагнагдлаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn