2023.02.15
Сонгинохайрхан дүүрэгт Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг хийж байна
Дүүргийн хэмжээнд “Сонгинохайрханчууд хоггүй шинэлцгээе” аяныг 2023 оны 02 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.
Тус аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хороолол, хороод, албан байгууллагын цэвэрлэгээ үйлчилгээ, хог хаягдлын ачилт, тээвэрлэлт, цуглуулалтын ажилд хэтэс, тасгийн удирдлагуудын хамт хяналт тавин ажиллалаа.
Энэ үеэр холбогдох хэлтэс, тасгуудын уртасгасан өдөр, шөнийн хуваарьт өөрчлөлт оруулах, ил задгай талбайд үүссэн хогийн цэгийг цэвэрлэж устгах, өнгө үзэмжгүй зөвшөөрөлгүй хайс хашааг буулгах талаар үүрэг чиглэл өгөв.
Аяны хүрээнд 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шөнийн тээвэрлэлтийн ажлыг эхлүүлж 19 хорооны нутаг дэвсгэрээс 3020 рейсээр 16610 тонн хог хаягдлыг ачиж, тээвэрлэн Нарангийн төвлөрсөн цэгт хүргэсэн.