Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журам сахиулах ажлуудыг эрчимжүүлэхийг үүрэг болгов
Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо.
Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцав. Мөн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд дүүргийн нутаг дэвсгэр дээрх цаг үеийн нөхцөл байдлын талаарх танилцуулга мэдээллийг сонслоо.
Хуралд оролцсон нийт удирдлагуудад “Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа болон Ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байгаатай холбогдуулан иргэд, хүүхэд, багачуудын амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах ажлуудаа эрчимжүүлэх” хэрэгтэйг хэллээ.
Мөн нийт байгууллагуудад дээр дурдсан ажлуудыг эрчимжүүлэх болон
- Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах арга хэмжээний тухай” А/32 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг бүх шатанд эрчимжүүлж ажиллах
- “Хотын хөгжлийн индекс” хэрэгжүүлэхтэй холбогдуулан Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвтэй хамтран ажиллаж, шаардлагтай судалгаа, мэдээ мэдээлэл шуурхай солилцож, ажлаа уялдуулж ажиллах
Удирдлагын академитай хамтран “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд “Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” богино хугацааны сургалтад удирдах албан тушаалтнууд биечлэн оролцох хэд, хэдэн үүрэг, чиглэл өгөв.