
2023.01.31
СХД-ийн 31-р хороонд 250 хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийлээ
Хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах, нэг ч хүүхдийг сугалааны гадна үлдээхгүй байхын төлөө бодлогын түвшинд дорвитой анхаарч улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах бүтээн байгуулалтууд эрчимтэй өрнөж байна.
Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 31-р хороонд 250 хүүхдийн хүчин чадалтай 306-р цэцэрлэг бүрэн ашиглалтад орж, нээлтээ хийлээ.