Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар зарчмын шинжтэй зохицуулалтыг шинээр тусгана
2023.01.19

Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар зарчмын шинжтэй зохицуулалтыг шинээр тусгана

УИХ-ын /2023,01,19/-ны өдрийн ээлжит чуулганаар Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Батлан хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан “Төрийн цэргийн байгууллагууд нь цэргийн эрх зүйн хэм хэмжээ, цэргийн нийтлэг дүрмүүд, цэргийн цол, цэргийн алба хаагчийн бие бялдрын стандарт, энхийг дэмжих ажиллагаанд оролцох байдлаараа нэгдмэл байна” гэж, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад заасан “Мэргэшсэн, тогтвортой байх” гэж, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтад заасан “Албаны үүргээ гүйцэтгэх үедээ цэргийн дүрэмт хувцас, техник, материал хэрэгсэл, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдах” гэж заасан зохицуулалт хангагдах юм

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn