Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг гишүүдийн 79.6 хувь нь дэмжлээ
Улсын Их Хурлын Чуулган
2017.02.09

Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг гишүүдийн 79.6 хувь нь дэмжлээ

Улсын Их Хурлын Чуулган үргэлжилж байна.

2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн Хууль зүйн Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж танилцуулахад асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.

Ингээд ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Дараа нь Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 79.6 хувь нь дэмжлээ.