2022.12.22

Н.Наранбаатар: Орон нутгийн өмчийг хамгаалах ажилтнууд хүрэлцээтэй байж, цалин, нийгмийн асуудал нь шийдэгдэх үү?

УИХ-ын чуулганы /2022,12,22/-ны өдрийн хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

Одоо байгаа хүчин төгөлдөр хуулийн хүрээнд дотоодын цэргийн хангамж ямар байдаг вэ? Бусад байгууллагын ижил түвшинд хүргэх нь зөв. Хууль батлагдсанаар улсын төсөвт хэдэн төгрөг төсөвлөгдөж хэдэн хүн хамрагдах вэ. Дотоодын цэргээр хамгаалуулах асуудал гардаг. Үүнийг Засгийн газраас гаргасан жагсаалтын дагуу явах нь гэж ойлголоо. Хөдөө орон нутагт сумдын цэвэр усны эх үүсвэр зэргийг хамгаалах шаардлага бий. Энэ хууль батлагдсанаар хөдөө орон нутагт ажиллах тал дээр нэмэгдэнэ гэж итгэж байна.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn