2022.12.22

Б.Баттөмөр: Том ордыг ашиглах зөв бодлого хэрэгжүүлж чадалгүй хулгайд алдсан

УИХ-ын чуулганы /2022,12,22/-ны өдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Нүүрсний хулгайг тойрсон асуудал халуун сэдэв болж байна. УИХ-ын гишүүдэд тодорхой мэдээлэл авах байдал хомс байна, үүнийг анхаарах ёстой. Тавантолгойн бүрд орд 6 тэрбум нүүрсний нөөцтэй коксжих нүүрс, 4.6 нь биржийн нүүрс . Үүнийг зөв ашиглавал монголчуудыг 100 жил тэжээнэ, буруу ашиглавал 10 жилийн дараа дуусна. Мэргэжлийн бус хүмүүс удирдлагад нь ажиллаж байна, эргэн тойронд нь гаднынхан лиценз авсан. Уг нь 10 тэрбумын нөөцтэй орд. Яагаад хулгай нүүрлэж байна гэхээр том ордыг ашиглах зөв тодорхой хууль тогтоомжгүй явж ирсэн асуудал гэж мэргэжлийнхэн хэлдэг.

Маш олон асуудалд хулгай нүүрлэсэн. АТГ-ын сайтад байгаа мэдээллээс ноцтой гэж хэлж болох олон мэдээлэл байна. Хүчний байгууллагууд үүнийг шалгаж байна. Энэ хүмүүс хэр их хүчин чадалтай ажиллаж байна. Дандаа хулгай яриад сууж болохгүй. Энэ том ордыг яаж ард түмэнд өгөөжтэй болгох талаар ярих хэрэгтэй. Бидний нэр бүхий гишүүд ард түмний ашиглаж байгаа 16.4 хувийг 34 хувь болгох хуулийн төслийг боловсруулж байна.

Б.Баттөмөр: Худалдааны хуультай Уул уурхайн биржийн тухай хууль хэрхэн уяалдах вэ?

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn