2022.12.30
Хэдэн хүнд 1072 хувьцааг эзэмшүүлж, компанийн хэдэн хувийг хуваарилсан бэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл буюу Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
1072 хувьцаатай холбоотой асуудал дээр иргэд 2 зүйл дээр болгоомжилж байна. Эрдэс Тавантолгойг хувьцаат компани болгох заалтыг авсан байна. Харин 1072 хувьцааг амь оруулж иргэд ногдол ашиг авах боломж бүрдүүлэх ёстой. Мөн Үнэт цаасны талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх ёстой. Харин үр өгөөжийн хүртэх боломж олгох талаар тогтоолын төсөлд оруулах ёстой. 2012 оны 4 сараас хойш төрсөн хэдэн хүүхдэд хувьцаа олгох гэж байна. Ингэснээр хэдэн хувь нь иргэдэд очих вэ. Одоо 1072 хувьцааны үнэлгээ хэд вэ, хэдийгээр хаалттай компани ч гэсэн иргэдэд ногдол ашиг өгөх ёстой. Эсвэл ногдол ашгийн мөнгөө 2 төмөр замд оруулсан, үүнээс хувьцаа өгөх хэрэгтэй.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn