2022.12.22

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааны ногдол ашгийг өгдөг хэлбэр рүү орох нь зүйтэй

УИХ-ын чуулганы /2022,12,22/-ны өдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Энэ хууль дээр гишүүдтэй санал нэг байгаа. Бид Малын биржийн тухай хууль гаргасан, яг ингэж гоё ярьсан. Одоо үр дүн гараагүй. Харин энэ хуулийн хэрэгжүүлэх тогтоол дээр “маш аюултай” заал байна. 6.2-дээр Эрдэнэс Тавантолгойн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрөх гэсэн. Зөвхөн 1072 биш бусад нь орж ирсэн. Ерөнхийдөө нүүрсээр, Хөгжлийн банкаар хөрөнгөжсөннөхдүүд Эрдэс тавантолгойг худалдан авах гэж байна. Хөх, ягаан тасалбар шиг мөнгөтэй хүн худалдаж авна. Энэ хувьцааг амь оруулах нэрээр 1072 хувьцааг нь иргэдээс авч болохгүй. Харин ногдол ашиг өгөх талаас нь бодох хэрэгтэй. 2012 онд ахмадуудад 1 сая төгрөг өгнө гээд хувьцааг нь мөнгөжүүлээд өгчихсөн. Оюутны 500 бас адилхан. Одоо ахмадуудад 1072 хувьцаа байхгүй. Эрдэнэт, Тавантолгой 2-ыг хувьчилж болохгүй. Ковидын үед хэн цахилгааны мөнгө төлсөн бэ.

Энэ 2 компани. Харин 120-д байсан аж ахуй нэгжийг авсан хүмүүсийн хэн нь ч төлөөгүй. Норвег, Финланд, Чили яаж байна. Байгалийн баялгийнхаа 51 хувийг төр нь хариуцаж байна. Хэрвээ Тавантолгойдгаднын менежмент оруулъя гэвэл маш сайн ярих хэрэгтэй. Ард түмэн ойлгодог болсон хувьд өгөөд яахын, нүүрсний хулгай улам гаарна. Жижиг тавантолгойг хар.

Түүний асуултад: Ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn