2022.12.30

Ц.Даваасүрэн: Монголын ард түмний компанийг хэдхэн гэр бүлд өгч болохгүй

УИХ-ын чуулганы /2022,12,30/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

Биржийн тухай хуулийг дагаж гарах Тогтоолын төслийг хойшлуулах хүсэлтэй байна. Энд 2 заалт байгаа. Иргэдийн 1072 хувьцааг эргэлтэд оруулах, Эрдэс тавантолгой хөрөнгийн биржид бүртгэх гэсэн 2 заалт байна. Энэ компани бүртгэлтэй. Хөрөнгийн биржийг бараг хувьчилчихлаа. 80 хувийн стратегийн хөрөнгө оруулагч гээд хэдхэн хүн авчихлаа. Дээр нь Уул уурхайн биржийн хууль гаргаад уул уурхайн асуудлыг нэгтгээд авчихлаа. Одоо Тавантолгойгхувьчлахыг хүсчихлээ. Монголын экспортын 50 хувийг оруулж байгаа компанийг 1-2 гэр бүл авч болохгүй. Та бүхэн санаж байна уу? Энэ компани ногдол ашиг 2018. 2019 онд гарсан. Иргэдэд 700 тэрбум төгрөг очих ёстой байсан. Энэ мөнгийг иргэдээс асуухгүй, урд талын төмөр зам руу оруулсан.

Энэ хувьцааг эргэлтэд оруулна гэж байгаа бол төмөр замд оруулсан хувийн бас шийдэх ёстой. 1072 биш, 2016 оны сонгуулийн өмнө 300-г нь мөнгөжүүлсэн. Манайхан юм уншиж байна уу. Юм хэлэхээр “попроод” гэх юм. Өөрийгөө ухаантай гэж боддог бүсгүй надад хэлж байгаа юм. 2016 онд мөнгөжүүлсэн, ихэнх ядуу иргэд авсан. Одоо 1072-ын эргэлтэд оруулбал бүгд зарна. Энэ тооцооллыг хийх ёстой. 300-ыг зараад хэн авсан гэх мэт тодорхой зүйлийг оруул. Одоо Эрдэс тавантолгойн менежмент сайжруулах тогтоол оруулж ирэх ёстой. Хүнд цаг үед Эрдэс тавантолгой тусалсан. Үүнийг үлдээх хэрэгтэй. Сонгуулиар гоё юм яриад, иргэдийнхээ төлөө дуугарахаар “попорлоо” гэдэг. Ингэж болохгүй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn