2022.01.18

Ж.Бат-Эрдэнэ: ДНБ 20 хувь эзэлж байгаа уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн ханшаар зарах боломж нээгдэнэ

УИХ-ын чуулганы /2022,01,18/-ны өдрийн хуралдаанаар  Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

 Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого 2014 онд батлагдсан.Энэ бодлогын хүрээнд 2014 оноос биржийн асуудал яригдсан. Энэ хуулийг дэмжих хэрэгтэй. Хөдөө аж ахуйн бирж муу ажиллаж байна гэж байна. Энэ бирж дээр 1 тонн ноолуур гаргахад 50 сая төгрөгийн татвар авдаг. Яг амьдрал дээр энэ ажил хийгдээгүй. Ковидоос өмнө 10 тэрбум төгрөгийн ашигтай энэ бирж ажиллаж байсан. Энэ ашиг цаасан дээр буусан ашиг. Иймд алдаагаа давтахгүй ажиллах ёстой.

Хуулийн дагуу бирж, хуулийн дагуу жуучлагч бий болсноор ОУ-ын зах зээлд зарагддаг ханшаар уул уурхайн бүтээгдэхүүн зарагдах юм.Тээвэр ложистикийн асуудал шийдэгдэнэ. Замын Үүд дээр машины түгжрэл их байгаа. Энэ асуудал шийдэгдэх боломж гарна. Мөн хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Мөн боловсруулах үйлдвэрийн хөгжилд дэвшил гарна. ДНБ 20 хувь эзэлж байгаа уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн ханшаар зарах боломж нээгдэх юм.  

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn