2021.10.28
С.Одонтуяа: Үзэл бодлоо илэрхийлсэнийх нь төлөө хүний эрхийг зөрчиж болохгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.28\ нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Хүний эрхийн асуудлыг хариуцсан бүтэц байна уу? 2020 он гарсаар хүний эрхийн зөрчил ялангуяа хорих ангиудад гарсан уу? Үүн дээр арга хэмжээ авсан уу? Өнөөдөр 461-р анги дээр иргэн Одбаярын асуудал маш хүнд байна. Энэ залуугийн амь нас эрүүл мэнд хохирвол хариуцлагыг бид хатуухан ярина шүү. Олон улсад Монгол улсын нэр хүнд их унана шүү. Энэ залуу үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан хийснийхээ төлөө хоригдсон. Энэ өөрөө ноцтой сэдэв.
Хүний эрхийг зөрчиж болохгүй аль намыг дэмждэг байх нь хамаагүй гэж яриад байгаа юм. Өнөөдөр бид 37 мянган иргэнээ хэлсэн үгнийх нь төлөө хийгээгүй хэргийнх нь төлөө хилс хэрэгт оруулсан. Энэ залууд эмнэлгийн болон сэтгэл зүйн ямар тусламж, үйлчилгээ үзүүлж байна. ШШГГ-ын маш олон хэргийн шийдвэр гарчхаад байхад дарагдчихдаг энэ зүйлийг хэзээ шийдэх гэж байна вэ? Ковидын үеэр хүний эрхийн асуудал яригдахад Загаджав дарга маш сайн ажилласан гэдгийг онцлон хэлмээр байна.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт болон Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын дарга Загаджав нар хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn