Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2017.06.08) хуралдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулав. Ажлын хэсэг энэ сарын 05, 06-ны өдрүүдэд хуралдаж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Ингэхдээ нэр томъёог жигдэлж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгажээ. Мөн Ажлын хэсгээс оруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёолол дэмжигдсэнтэй холбоотойгоор төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг томъёолон бэлтгэсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн гараагүй тул Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийг батлуулах нь зүйтэй гэж үзлээ