Ж.Сүхбаатар: Цэцийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо хүлээж авсны сөрөг үр дагавар гэж байна уу
2021.10.28

Ж.Сүхбаатар: Цэцийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо хүлээж авсны сөрөг үр дагавар гэж байна уу

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.28\ нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:  Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Би ч гэсэн үүнийг нь дэмжсэн. Гэхдээ онол, аргазүйн талаар асууж протоколд үлдээх зүйл байна. Хохирогч бол шүүхийн мэтгэлцэх тал биш, шүүх дээр прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч л гэм буруугынхаа асуудлаар мэтгэлцэнэ. Шүүх бол дундын асуудлаар байр сууриа дэнсэлж байж шийдвэрээ гаргадаг. Тэнд хохирогч гомдол гаргаад байвал хохирогчийг аль тал гэж үзэх вэ?

Хэдийгээр хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь төрийн үүрэг мөн ч гэлээ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шүүж хэлэлцдэг үе шат байдаг. Хохирогч ч мөн хохирогч мөн эсэх нь эцэслэгдээгүй байгаа. Энэ үед шатанд нь хохирогч гомдол гаргахыг хязгаарласан байсан нь зөв юм бишүү.

Цэц яагаад Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэв? Цэцийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо хүлээж авсны сөрөг үр дагавар гэж байна уу гэдгийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуумаар байна. Хэдийгээр дэмжиж явсан ч онол, аргазүйн хувьд хөндөгдөх асуудал байгаа. Үүнийг асууя.

Түүний асуултанд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт  хариуллаа.