Авлигад хамгийн их автсан улс
2012.02.16

Авлигад хамгийн их автсан улс

 
  • . Энэ баримт бичигт Узбекстан улсыг Мьянма, Ливийн хамт хэвлэл мэдээллийн хувьд хамгийн хаалттай улсын тоонд оруулжээ.
  • Африкийн энэ улсыг «Transparency International» байгууллага авлигад хамгийн их идэгдсэн улсаар нэг бус удаа «тодруулсан» бол «The Daily Beast» жагсаалтдаа оруулаагүй аж.

Авлигад хамгийн ихээр идэгдсэн орнуудын жагсаалтыг Узбекстан улс тэргүүлжээ. Ийм жагсаалтыг Америкийн «The Daily Beast» сэтгүүл гаргасан байна. Нийгэм нь авлигад идэгдсэн байдал, улс төрийн эрх, иргэний эрх, тэр дундаа үг хэлэх эрх, тэрчлэн бизнесийн ил тод байдлын үзүүлэлтээр хамгийн муу үзүүлэлттэй гарсан 20 улс энэ жагсаалтад багтжээ. Жагсаалтыг гаргахдаа олон улсын «Transparency International» төрийн бус байгууллагаас гаргасан «Авлигын индекс 2011»-ийг үндэслэжээ. Энэ жагсаалтад авлигад идэгдсэн байдлаар нь 183 улсыг жагсаасан байна. Узбекстан улс жагсаалтын сүүлээс тавдугаарт оржээ.

Тэрчлэн «The Daily Beast» сэтгүүлийн жагсаалтыг гаргагчид өнгөрсөн оны хэвлэлийн эрх чөлөөний байдлын тухай «Freedom House» тайланг ашигласан байна. Энэ баримт бичигт Узбекстан улсыг Мьянма, Ливийн хамт хэвлэл мэдээллийн хувьд хамгийн хаалттай улсын тоонд оруулжээ. Эцэст нь бизнесийн ил тод байдлыг харгалзан үзэхдээ Дэлхийн банкны мэдээлийг иш үндэс болгосон байна.

Шалгуур бүрийг 10 онооны шаталбараар үнэлэхэд Узбекстан улс 89,6 оноо авчээ. Хуучин ЗХУ-ын энэ бүгд найрамдах улс авлигаар дэлхийд тэргүүлэгч байсан Сомалийг ардаа орхисон байна. Африкийн энэ улсыг «Transparency International» байгууллага авлигад хамгийн их идэгдсэн улсаар нэг бус удаа «тодруулсан» бол «The Daily Beast» жагсаалтдаа оруулаагүй аж. Авлигын жагсаалтын эхний гуравт Узбекстанаас гадна Эритрей, Лаос улс оржээ. Энэ хоёр улс тус бүр 87,8 оноо авсан байна. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас энэ жагсаалтад Беларусь орсон бөгөөд тус улс 83 оноогоор зургадугаарт оржээ. Жагсаалтын сүүлийг Ангол, Камбож улс мушгижээ. Харин Гаити хамгийн «сайн» буюу 69,9 оноо авсан байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.