Г.Баярсайхан: Гишүүдийг эргүүлэн татах хариуцлага тооцдог механизм хэрэгтэй байна
2011.07.26

Г.Баярсайхан: Гишүүдийг эргүүлэн татах хариуцлага тооцдог механизм хэрэгтэй байна

Сүүлийн үед УИХ-ын нэг бус гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдах мэдээлэл байна. Улсын ерөнхий прокуророос Д.Дондог гишүүний талаар албан бичиг
ир
үүлсэн ч УИХ-аас "Монгол Улсын Их хурлынтухай" хуулийн 6.9.1-д гишүүнийг гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор   Улсын   ИхХуралд оруулсан тохиолдолд бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэж заасан тул боломжгүй" гэсэн хариу өгсөн, Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд "УИХ гэмт хэрэгтнүүдийн орогнодог газар уу" хэмээн асуудал дэвшүүлж, шүүмжилж эхэлснийг Есзүйн дэд хорооны даргын хувьд юу гэж үзэж байна?

-Ганц Д.Дондог гишүүнээр төлөөлүүлж асуудлыг ярих учир дутагдалтай, Өнөөдөр хоёр том нам бие биедээ найр тавьснаар Монголын улс төр идээ, бээрэнд баригдаж дууслаа, Төр үүнээс илүү булингартан гэж байхгүй. Нэг зүйлийг хэлэхэд үндэсний хэмжээний хоёр том нам цаашид яаж тэмцэлгүй байх юм бэ. Энд би эрүүл тэмцлийн тухай ярьж байгаа шуу. Эрүүл шүүмжлэл, зөв тэмцлээр бодлогоо засдаг төр байх ёстой. Цаашид бид Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа гишүүдийг эргүүлэн татах, хариуцлага тооцдог механизмыг оруулж өгөх хэрэгтэй.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.