Ж.Энхбаяр: С.Баярцогт өөрөө тайлбарлах байлгүй
Өнгөрсөн намрын чуулган хийхАжлынхааталаас илүүг нугаллаа.УИХ-ын гишүүд "Бид өчнөөн цагхуралдаж, төчнөөн хуульбаталсан"гэж өөрсдийгөө багагүйдөвийлгөсөн.Гэтэл хэлэлцэж, баталж амжаагүйболон баталсан хойноо ч хэлaм дагуулсан хуудуутай хуульцөөнгүйбайна. Үүнийучир шалтгаанюунд байгаа талаар цухас ч боловтодруулахаар УИХ-ын гишүүнЖ.Энхбаяртай уулзлаа.
-ТаТөрийн албан хаагчдын сонирхлын зөрчлийнтухай хуулийг санаачлагчдын нэг. Энэхууль намрын чуулганаар оржчадаагүй.Одоохуулийн төсөл ямар шатандаа явж байна?
-Энэ хуулиас гадна Авилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал байгаа. Яагаад энэ төрийн албаны шинэчлэл, авилгын асуудлыг яриад байна гэвэл эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэж байна,ялангуяа эрдэс баялгийн өсөлттэй холбоотой ингэхээс ч аргагүй нөхцөл байдал бий болж байгаа. Бид төрөө цэвэр тунгалаг болгож чадахгүй бол буруу тийшээ халтирчих гээд л байна шүү. Тиймээс төрийн албан хаагч төрийн төлөө зүтгэснээр аж амьдралаа дээшлүүлж, эд хөрөнгө цуглуулан, ашиг хонжоо олдог байх ёсгүй хэмээн үзэж байгаа юм. Энэ үүд хаалга нь төрийн алба байж болохгүй гэдэг зарчим баримтлах хэрэгтэй. Төрийн албан тушаалтан төрөөс олгосон цалин урамшуулал,тэтгэлгийн хүрээнд ажил амьдралаа зохицуулаад, эх орныхоо төлөө зүтгэх хэрэгтэй. Хоёр идэхгүй хоосон хонохгүй жирийн иргэний амьдралаар амьдардаг байхад хангалттай. Төрийн алба гэдэг баян, тарган амьдрах боломж биш.Үүнийг ойлгосон шударга төрийн албан хаагч ажиллах орчин бүрдүүлж өгөх ёстой. Орлого,сонирхол нь ил байж, энэ тухай хуультай болсноор төр өөрөө цэвэр ариун байх болно. Дээрээс нь төсвийн ил тод байдлын тухай хуулийг ч боловсруулж байна. Аль аймаг орон нутгийн төсөв хэрхэн зарцуулагдаж байна. Ямар бараа бүтээгдэхүүн худалдан авч байна. Бүгд түмний нүдэнд ил байх нь ардчиллын үнэт зарчим.Мэдээж төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албанд тавих шаардлага өндөр байх хэрэгтэй.Төр өөрөө цэвэр биш, төрд алба хашиж байгаа хүмүүс олон алдаа гаргаж байгаа нь нийгмийг бухимдуулж байгаа нэг асуудал шүү дээ. Үүнийг л өөрчлөх гэж хууль санаачилсан.
-Батлагдаагүй байгаа хууль ийм зорилготой байж. Гэтэл батлагдчихаад байгаа хуулиуд иргэдийн санаанд хүрэхгүйбайна. Тухайлбал, Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь иргэдийн амьдралд хүнд тусч байна гэж үзэх хүн олон байна. Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах боломж үндсэндээ хаагдлаа гэж ярих болсон.
-Сангийн сайд С.Баярцогт энэ хуулийг оруулж ирсэн. Түүнийг эдийн засгийн зарим бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан, Монголын эдийн засгийн өрсөлдөөнийг хязгаарласан захиалгат хууль гаргалаа гэж үзэж байгаа. Ялангуяа төр худалдаа, үйлчилгээний энэ салбарын өрсөлдөөнийг ийм маягаар зохицуулж, цөөнхийн гарт өгч байгаа нь байж боломгүй асуудал. Үүнийгээ Сангийн сайд С.Баярцогт өөрөө тайлбарлаж, үндэслэлээ гаргаж өгөх байлгүй. Өнөөдөр иргэн хүн дэлгүүр, хоршоо, үйлчилгээний байгууллага, хоолны газартай болохын тулд төрөөс зөвшөөрөл авах, тэдний юу идэж, ууж, юу зарахыг нь төр хянах шаардлага байхгүй. Энэ бүгд зах зээлийнхээ зарчмаар л явах ёстой. Үйлчилгээ авч буй иргэд үүнийг хянаж, чанартай үйлчилгээ сонгож, өрсөлдөөний зарчмаар гарч ирэх үйл явц.
-Иргэний үнэмлэх авахад төлөх хураамж 25 мянган төгрөг болж, архихудалдаалахзөвшөөрөл 1200 дахин нэмэгдсэн гэх мэт иргэдийн дургүйцлийг хүргэсэн олон заалт орсон байна л даа...
-Хуулийн төсөл олон салбарыг хамарсан байсан. УИХ-аар нэлээд танаж байж баталсан. Хэт хатуу монопольчлолийг тогтоох гэж үзэж байсан. Одоогийн үйл ажиллагаа явуулж буй цөөн хэдэн аж, ахуйн нэгжийн захиалгаар явж байгаа нь анзаарагдсан. Ямар судалгаа хийж, ямар шаардлага гарсан болоод ингэж өндөр хураамж тогтоосон бэ гэдгийг Сангийн сайдаас өөрөөс нь асуух хэрэгтэй. Эдийн засгийн өсөлт бий болж, зэсийн орлого гэхэд баталсан үнээсээ нэг дахин илүү болчхоод байхад хийе, бүтээе гэсэн хүмүүст хориг тавьж байна гэсэн үг.
-Манай оронд зээл, тусламж үзүүлдэг гадаад түншүүдийн техник уулзалт удахгүй болох гэж байна. Үүнээс ямар үр дүн гараасай гэж хүлээж байна вэ?
-Бид одоо буцалтгүй тусламж, зээл хүсэх цаг биш. Зээл хүсдэг стандартаас Монгол улс гарчихсан. Одоо манай орон хөгжиж буй орон болсон. Бид хөгжлийн хамгийн доод түвшнээс нэг шат ахисан гэсэн үг. Дээрээс нь эдийн засгийн бүх л үзүүлэлт хамгийн өндөр байгаа., Тиймээс зээл тусламжийн тухай биш, хөгжлийн асуудлыг ярих хэрэгтэй. Ирж буй чиглэл бүрт төслийн томоохон санхүүжилт шаардагдах хамтын ажиллагаа байх ёстой.Ингэснээр Монгол Улсын гадаад нэр хүнд өснө гэж би боддог. Одоо Монгол Улс гуйдаг биш, хамтардаг орон болсон гэдгийг хамгийн сайн ойлгох хэрэгтэй. Бид бусдад тусалдаг, эдийн засгийн томоохон хөгжилд хамтран ажилладаг орон болж хувирах ёстой. Ийм уур амьсгалын хүрээнд тэр хурал болбол илүү үр дүн гарах байх.
-Эдийн засгийн өндөр өсөлтийн үе эхэлж байна гаж мэргэжилтнүүд дүгнэж байгаа. Энэ үед сайн, зөв засаглал байх хэрэгтэй ч гэж ярьж байна. Сайн засаглал гэдэг нь яг юу юм бэ?
-Бид аль 20 жилийн өмнө сонголтоо хийсэн. Харьцангуй засаглалыг сайн ажиллуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан юм болов уу гэж би ойлгодог. Эрх баригчдыг дөрвөн жилийн хугацаатай сонгодог, муу ажиллавал, солих эрх нь ард түмний гарт бий. Ардчилсан сонгуулийн зарчмыг бид нутагшуулж чадсанаараа одоо эдийн засгийн өсөлтийн өмнө зогсож байна. Үүгээрээ давуу талтай. Ингэж чадаагүй байсан бол өнөөдрийн Ойрх дорнотод болж байгаа үйл явдал манайд давтагдах байсан ч юм бил үү. Хамгийн гол нь засаглалаас илүү улс төрийн намуудын манлайлал чухал. Улс төрийн намууд нийгмийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Нийгмийн өмнө тодорхой хэмжээний амлалт авч, гарч ирсэн. Тухайн намаас сонгогдсон, томилогдсон сайд дарга, төрийн албан хаагчдад тавих шаардлага, хяналт шалгалт, хариуцлагын тогтолцоог эрс өөрчлөхгүй бол иргэдийнхээ итгэлийг алдаж, иргэд нь төрөө хүндлэх сэтгэлгээнд өөрчлөлт орж байгаа нь анзаарагдах болж. Хамгийн гол нь намууд өөрсдөө хариуцлагаа сайжруулбал энэ байдал өөрчлөгдөх гарц байна гэж харагдаад байгаа юм.
-2014 он гэхэд нийгмийнхаламжийгтогтворжуулж,сонгуулиар мөнгө амладгийг болиулна. Сонгуулийн хуульд Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуульд мөнгө амлахгүй. УИХ-ын сонгуулиар амласан мөнгө нийгмийн халамжийн тал хувьтай тэнцүү байхаар оруулж байгаа гэж холбогдох хүмүүс хэлж байсан.
-Нийгмийн халамж гэдэг зайлшгүй байх ёстой асуудал. Харин улс төрийн хэт ашиг хонжооны үүднээс төсвийн орлого, татвар төлөгчдийн мөнгийг амлалтад зарцуулах нь туйлын буруу. Халамж зөв сегментдээ хүрэх ёстой болохоос хавтгайруулсан улс төрийн бодлого цаашаа явахгүй гэдэг нь тодорхой болж байна. Сонгуулиар мөнгө амласан.Түүний үр дүнг бид нийтээрээ л үзэж, ухаарлаа шүү дээ. Хөгжлийн томоохон боломжийг ч алдлаа. Эхний ээлжид үйлдвэрлэл, боловсрол эрүүл мэнд гэх мэт чухал хэрэгтэй салбартаа зарцуулсан бол илүү дээр байж дээ гэж боддог юм.