Сонирхлын зөрчлийг эрэн сурвалжилж, илчлэхийг уриаллаа
2010.12.10

Сонирхлын зөрчлийг эрэн сурвалжилж, илчлэхийг уриаллаа

Парламент дахь Авлигын эсрэг гишүүдийн бүлгээс хэвлэл, мэдээллийнхний дунд уралдаан зарлаж байгааг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар нар өчигдөр сэтгүүлчдэд дуулгав. Тус бүлгээс авлигын газрын зураг, авлигыг өөрийг нь тодорхойлоход томоохон байр, суурь эзэлдэг сонирхлын зөрчлийн. хуулийг өргөн барьсан гэв. Сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох, асуудлыг авлига болж хувирахаас нь өмнө шийдэж байх зорилготой юм. Авлига иргэдийн шаардлагаас илүү улс төрчдийн хүсэл зоригоос шалтгаалдаг. Тиймээс улстөрчдөд нийгмийн зүгээс шахалт үзүүлэх ёстой хэмээн Х.Тэмүүжин гишүүн үзэж байгаа аж.


Сонирхлын зөрчил бол авлигын хамгийн гол ялзарсан хэсгийг гаргадаг зүйл. Тиймээс сонирхлын зөрчил манай улсад ямар хэмжээнд байна, энэ хууль хэрэгтэй эсэх талаар олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр нийтлэл, нэвтрүүлэг хийж байгаа бол түүнийг нь тодорхой хэмжээний болзолтой шагнах уралдааныг гишүүд санаачлан зарлалаа. Уралдааны болзол тухайн нийтлэл, нэвтрүүлэг нь бодит баримтуудыг дэлгэсэн, эрэн сурвалжилсан, сонирхлын зөрчлийн асуудлаар олон нийтийг соён гэгээрүүлсэн байх юм. Сонии,хэвлэл, аль нэг цахим хуудаст заавал нийтлэгдсэн байх ёстой бөгөөд шагналын сан нь хоёр сая төгрөг юм байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.