Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын даргын чиглэлийг хүлээнэ
АТГ-ын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх бололцоо бүрдсэн билээ.
Учир нь, Тусгай хяналтын дэд хороо АТГ-ын удирдлагууд Гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчсөн эсэхийг нягтдлаад дүгнэлтээ гаргаад буй. Нууцын зэрэглэлтэй энэ дүгнэлтийн талаар тодруулахаар Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэтэй уулзахад "Би орон нутагт ажиллаж байгаад ирсэн болохоор Дэд хорооны дүгнэлттэй танилцаж амжсангүй. Тэгээд ч нууцын зэрэглэлтэй. Нөгөөтэйгүүр, Хууль зүйн байнгын хороо хуралдах боломж алга. Гишүүд орон нутагт томилолттой байгаа болохоор ирц бүрдэхгүй. Би ч бас одоо томилолтоор явах гэж байна. Ирц бүрдэхээр л Байнгын хороо хуралдана. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл орон нутагт томилолттой байгаа шүү дээ. Ирээд чиглэл өгөх байлгүй" гэж хариулав.