2010.07.15

Б.Бат-Эрдэнэ: ТЕГ-ын ажлын хэсэг дүгнэлтээ гаргасны дараа асуумыг шийднэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б. Бат-Эрдэнээс хуралдаанаар ямар шийдвэр гаргасныг тодрууллаа.

-АТГ-ын дарга, дэд дарганарыг албан тушаалааснь түдгэлзүүлэх талаарБайнгын хороо шийдвэргаргасан уу?

-Гишүүд Улсын ерөнхийпрокурорын саналыг тал бүрээс нь нухацтай хэлэлцэжбайна. Зарим зүйлийг тодруулах шаардлага гарсан. Улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулснаас гадна Гүйцэтгэх ажлын тухай хууль, журмыг зөрчсөн гэж саналд дурдсан. Хуулиар бол гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлыг УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо шалгадаг. Тусгай хяналтын дэд хороогоор асуудлыг хэлэлцүүлж, санал дүгнэлтийг нь сонсъё гэдэг санал гишүүдээс гарлаа. ТЕГ-ын ажлын хэсгийн дүгнэлт удахгүй гарах байх. Үүний дараа асуудлыг шийдье гэж гишүүд үзлээ.

-Хаврын чуулганыхаалт энэ асуудлаасболж хойшилж магадгүйгэж байна. АТГ-ынудирдлагуудтай холбоотой асуудлыг шийдвэрлэлгүйгээр чуулганыг завсарлуулж болохуу?

-Шаардлагатай гэж үзвэл ээлжит бус чуулган зарлан хуралдуулах боломж бий.

-УИХ-ын гишүүдийг тагнаж чагнасан гээд бай-гаа. Үүнийг шалгаж тогтоох уу. АТГ-ын даргатай холбоотой УЕП-ын саналыг 14 хоногт багтааншийдвэрлэх хуулийнзаалт бий. Үүнийг хэрэгжүүлж чадах уу?

-Гишүүдийг тагнаж чагнасан гэдгийг аль аль ньүгүйсгэж байгаа. Хэвлэлээр ийм мэдээлэл гарсан юм билээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг гурав, зарим албан тушаалтны асуудлыг долоо хоногийн дотор шийдвэрлэнэ гэж хуульд байдаг. Харин Авлигатай тэмцэх газрын даргын асуудлыг 14 хоногт шийдэх хуулийн заалттай. Хууль зүйн байнгын хороо Улсын ерөнхий прокурорын саналыг хуулийн хугацаанд нь хэлэлцээд эхэлсэн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.