Хятад улс 2010 оны 10 том авилгачаа зарлалаа
2011.01.14

Хятад улс 2010 оны 10 том авилгачаа зарлалаа

Синьхуа агентлагаас "2010 онд Хятад улсад төрийн өндөр албан тушаалаа урвуулан ашиглаж хууль зөрчин, шунахайн сэдэлтээр улсын мөнгө идэж шамшигдуулсан, албан тушаалын томилгоо, бусдын бизнесийн ашиг сонирхлыг дэмжиж тогтоол шийдвэр гарган их хэмжээний хээл хахууль авсан, онц ноцтой гэмт хэргийы бүлэглэлийн үйл ажиллагааг дэмжиж, хамгаалсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож шүүхээр таслан шийдвэрлэгдсэн авлигын 10 том хэрэг"-ийг зарлалаа


1. Зүүн өмнөд Хятадын Аньхуй мужийн Бан бу хотын орлогч дарга асан Сү Шэ Синь 2010 оны 6 дугаар сарын найманд бусдаас их хэмжээний авлига авсан, хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй гэсэн үндэслэлээр баривчлагдаж, Сужоу хотын дунд шатны шүүхээс түүнийг 14 жил 3 cap хорих ялаар шийтгэсэн байна. Сү Шэ Син Аньхуй мужийн Ухэ хошууны даргын албыг 6 жил хаших явахдаа бусдад авилга өгч өндөр албан тушаалд дэвшсэн, улмаар бусдаас их хэмжээний авлига авч, тендерийн нууц баримтуудыг задлаж байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна.


2.
Гуандон мужийн Цагдаагийн газрын дарга асан Е Гуан Янь. Тэрбээр бусдаас хээл хахууль авсан, хөрөнгө орлогын эх үүсвэр тодорхойгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж, 2010 оны 9 дүгээр сарын 21-нд Гуандон мужийн дунд шатны шүүхээс түүнд цаазаар авах ял оноон, ялыг 2 жил хойшлуулж гүйцэтгэхээр шийдвэрлэжээ. Мөрдөн байцаалтын явцад Е Гуан Янь нь, нэгдүгээрт садар самуун, мөрийтэй тоглоом, мансууруулах бодисын гэмт хэргийн бүлэглэлүүдийг нуун дарагдуулж, тэдний үйл ажиллагааг хамгаалсан. Хоёрдугаарт, барилгын бүтээн босголтын гүйцэтгэгч шалгаруулах тендэрт нөлөөлж бусдаас авлига авсан. Гуравдугаарт, уул уурхайн тусгай зөвшөөрөл авахад нөлөөлж авлига авсан. Дөрөвдүгээрт, гэмт хэрэгтнийг хаацайлан шүүхийн шийдвэрт нөлөөлж авлига авсан. Тавдугаарт, албан хаагчдаас авлига авч албан тушаал дэвшүүлсэн зэрэг гэмт хэргийн үндэслэлүүд нотлох баримтаар тогтоогдсон байна.

3. Ганьсу мужийн Түлш, эрчим хүчний компаний ерөнхий захирал Ли Рэнь Жи бусдаас албан тушаалаа ашиглан 11 сая юань, 9.13 сая юанийн үнэ бүхий хөрөнгийг хээл хахуульд авсан нь шалгалтаар тогтоогдож цаазаар авах ялаар шийтгүүлжээ. Тэрбээр энэ албан тушаалыг хашихдаа өдөр бүр бусдаас дунджаар 15 мянган юанийн хахууль авч байсан гэх тоо гаргажээ.

4.Нань чан хотын дарга Лю Зен Гуо 2000 оноос эхлэн албан тушаалаа ашиглан бусдаас авлига авсан, хөрөнгө орлогын мэдээ тодорхойгүй гэсэн үндэслэлээр эрүү үүсгэн шалгаж, 2010 оны 6 дугаар сарын 30-ны Сүчань хотын дунд шатны шүүхээр түүнд насаар нь хорих ял оноожээ. Лю Зен Гио 72 удаагийн үйлдлээр бусдаас 2.02 сая юань, 15 мянган доллар хахуульд авсан нь ч тогтоогдсон байна.


5.
Зүүн хойд Хятадын Зилин мужийн Ардын төлөөлөгчдийн байнгын хорооны орлогч даргаасан Ми Фень Чүнь 2010 оны 5 дугаар сарын 28-нд Тэньжин хотын дунд шатны шүүхээс бусдаас хээл хахууль авсан хэргээр шүүгдэж цаазаар авах ялаар шийтгүүлсэн байна. Тэрбээр албан тушаалаа ашиглан бусдаас нийт 6.28 сая юаны бэлэн мөнгө эд хөрөнгө авсан нь тогтоогджээ.


6.
Хэбэй мужийн Ланфан хотын Ардын шүүх хорооны орлогч дарга асан Хуан Сун Юг 2010 оны 1 дүгээр сарын 19-нд тус хотын дунд шатны шүүхээс бусдаас хээл хахууль авсан эрүүгийн хэргийг шүүн хэлэлцэж, түүний улс төрийн эрхийг хасан, бүх эд хөрөнгийг хураан бүх насаар нь хорих ял оноосон байна, Хуан Сун Ю нь БНХАУ байгуулагдсанаас хойших "Өндөр дээд шат"-ны хууль ч авлигын гэмт хэрэгт холбогдон ял авч буй анхны тохиол болжээ.


7.
Гуандон мужийн Улс төрийн зөвлөлийн дарга асан Чень Шао Жигийн авлига, хээл хахууль авсан гэмт хэргийг шүүх хурал 7 дугаар сарын 28-нд Чунцин хотод болж түүнд цаазаар авах ял оноожээ. Мөрдөн байцаалтаар, 1992-2009 оны хооронд тэрбээр Гуандон мужийн Аюулаас хамгаалах хэлтсийн I, мужийн Улс төрийн зөвлөлийн байнгын гишүүн, Мужийн намын хорооны дарга, мужийн улс төрийн зөвлөлийн тэргүүлэгч зэрэг өндөр албыг хашихдаа албан тушаалаа урвуулан ашиглаж эхнэр болон охин дүүгийн хамт бусдаас нийт 29 сая юанийн хээл хахууль авсан нь тогтоогджээ.


8.
2010 оны 9 дүгээр сарын 9-нд Шаньдун мужийн Заожуань хотын дунд шатны шүүх хурлаар Жөзян мужийн улс торийн зөвлөлийн байнгын гишүүн, Мужийн намын хорооны дарга асан Ван Хуа Юаньд холбогдох эрүүгийн хэргийг шүүн хэлэлцэж түүнд цаазаар авах ял оноон, ялыг 2 жилээр хойшлуулсан байна. Тэрбээр 1998 оноос 2009 оны хооронд Гуандон мужийн улс төрийн зөвлөлийн байнгын гишүүн, улс төрийн зөвлөлийн дарга, Жөзян мужийн улс төрийн зөвлөлийн байнгын гишүүн, улстөрийн зөвлөлийн даргын албыг хашихдаа зарим аж ахуйн байгууллагын үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих, үйлчилгээний зэрэглэлийг ахиулах, тогтоол шийдвэрийг тэдний талд гаргах, зэргээр бусдаас нийт 7.79 сая юань хахуульд авсан нь тогтоогдсон байна.


9.
2010 оны 8 дугаар сарын 24-ний Шааньси мужийн Сиань хотын ардын дунд шатны шүүх хурлаар Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын туслах, Эдийн засгийн гэмт хэргийг тагнах албаны дарга Чэнь Шаодуны бусдаас авлига авсан хэргийг шүүн туслах хурал болж түүнд цаазаар авах ял оноожээ. Тэрбээр 2001-2007 онд Гуандон мужиын Аюулаас хамгаалах газрын орлогч дарга, Хятад улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын туслах, Эдийн засгийн гэмт хэргийг тагнах хэлтсийг даргаар ажиллах явцдаа бусдын хэргийг шалгах, ажилд авах, томилох ажиллагааны явцад нийт 8.26 сая юанийн хахууль авсан нь тогтоогджээ.


10
. 2010 оны 4 дүгээр сарын 4-11 - д болсон Чунцин Хотын шатны шүүх хуралдаанаар тус прокурорын газрын дарга асан Вэпь Чан болон түүнд холбогдох, нийгмийн бүх салбарт хууль бус ажиллагаа явуулдаг гэмт хэргийн бүлэглэлийг бий болгож, хууль завхруулах, гэмт хэрэгтнийг шүүх ажиллагааг будлиантуулж ял завшуулах, бусдаас асар их хэмжээний авлига хээл хахууль авсан, хөрөнгө орлогын эх үүсвэр тодорхойгүй гэсэн зүйл ангиар эрүү үүсгэсэн хэргийг шүүн таслах хурал болж хурлаас түүний бүх хөрөнгийг хураан, цаазаар авах ял оноожээ. Вэнь Чан тус хотын хууль сахиулах бүх байгууллагын даргаар олон жил ажиллахдаа нийгмийн гэмт бүлэглэлүүдийн гар хөл болж, тэднийг хамгаалан тэднээр дамжуулан бусдыг дарамтлах, албан тушаал дэвших, хээл хахууль авах зэрэг ноцтой гэмт хэргийг үйлдсэн байна. Хятадын ардын дээд шүүхийн давж заалдах шатны шүүх храл 7 дугаар сарын 7-нд болж Вэнь Чанд оноосон цаазаар авах ялыг хэвээр үлдээжээ.




0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.