С.Эрдэнэ: Шүүх хуралд би очих шаардлагагүй, миний өмгөөлөгч очсон
2011.03.22

С.Эрдэнэ: Шүүх хуралд би очих шаардлагагүй, миний өмгөөлөгч очсон

АТГ-ын дарга Ч.Сангарагчаад холбогдох шүүх хуралд хохирогчоор татагдсан УИХ-ын гишүүн С.Эрдэнээс цөөн асуултад хариу авлаа.

-АТГ-ын дарга Ч.Сангарагчаад холбогдох шүүх оролцоогүй хуралд таныг хохирогчоор дуудсан. Гэсэн ч та?


-Миний өмгөөлөгч энэ хуралд оролцож байгаа. Ил тод асуудал учраас очих шаардлагагүй гэж үзсэн. Сангарагчаагийн яриад байгаа шиг Ерөнхийлөгчийн гаргасан Өршөөлийн хуульд хамрагдаагүй. Ийм хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүн юу ярьж буйгаа сайн мэдэж байгаа. Ийм байтал хэвлэл мэдээллийн хэрэгслээр санаатайгаар намайг гүтгэсэн.

-АТГ-ын дарга таныг Өршөөлийн хуульд хамрагдаж хэрэг нь хэрэгсэхгүй болсон гэж хэлснээс болж энэ асуудал мандсан. АТГ-ын даргад та албан бичиг хүргүүлж байсан санагдана. Гэвч учир зүйгээ ололцоогүй хэрэг үү?

-АТГ-ын дарга Сангарагчаа хэвлэлийн хурлын Үеэр төрийн өндөр албан тушаалтнууд ерөнхийлөгчийн өршөөлийг хуульд хамрагдаж үйлдсэн. Гэмт хэрэг нь хэрэгсэхгүй болсон гэж ярьсан. Энэ яриан дотроо УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гэсэн нэрийг оруулсан. Тиймээс би АТГ-т албан бичиг явуулсан. Ингэхдээ Баянгол дүүргийн шүүхээс гаргасан тогтоолыг хавсаргасан. "Шүүхээс намайг цагаатгасан байхад та намайг Ерөнхийлөгчийн санаачилсан өршөөлийн зарлигт хамрагдаж хэрэг нь хэрэгсэхгүй болгосон мэтээр ярьж. Үүндээ тайлбар ирүүлнэ үү" гэсэн. Гэтэл тайлбар өгөөгүй. Ер нь, гэмт хэрэг үйлдсэн хүн л өршөөлд хамрагдана гэхээс гэмт хэрэг хийгээгүй хүн өршөөлд хамрагдана гэж байхгүй шүү дээ. Энэхүү албан бичигт хариу хүсэж 2-3 удаа шаардсан өөртэй нь уулзсан. Ингээд хариу өгөхгүй болохоор нь Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газарт гомдол гаргасан. Намайг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулж гүтгэсэн. Энэ асуудлыг тогтоож өгнө үү гэж.

- Тус албаныхан таныг гүтгэсэн гэдгийг тогтоосон уу?

-Тэгсэн. Яагаад гэхээр Ерөнхийлөгчийн өршөөлд миний хэрэг хамрагдаагүй. Миний хэрэг шүүхийн шатанд байхдаа цагаадсан.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.