Албан тушаалын ТОП 10 хэрэг
ДЕННИС КОЗЛОВСКИ "Tyco international'' компаний гүйцтгэх захирал асан.
Олон улсын худалдаа, санхүүгийн компанийн дарга асан тэрбээр хууль бус худалдаа хийсэн, мөнгө угаасан, авлига өгсөн хэргээр буруутгагджээ. Тэрбээр жилийн 100 сая долларын орлоготой байсан бөгөөд өдгөө Нью Жерсигийн шоронд 25 жилийн ял эдэлж буй юм.
Нью-Йоркт орших ариун цэврийн өрөөнийх нь хөшиг нь л гэхэд зургаан мянган долларт хүрэх 30 сая долларын тансаг ордныхоо төлбөрийг компаниасаа гаргасан гэдэг.
Эхнэрийнхээ төрсөн өдөрт зориулж хоёр сая доллар өлхөн зарцуулдаг байсан тэрбээр шүүх хурал дээр "Жилд 100 сая доллар хийдэг миний өмнөөс хараад сууж байгаа шүүгч 'Тэр их мөнгийг үгүй хийсэн хүн ямар нэг буруу зүйл хийсэн нь гарцаагүй" л гэж бодох хэрэгтэй. Ойлгож ядах юу ч байхгүй" хэмээн хээвнэг хэлж суусан гэдэг.
КАДДАФИИН НЕПОТИЗМ
Ливийн удирдагч Муаммар Каддафиг непотизм буюу гэр бүл, хамаатнаа хамгаалах үзлийн хамгийн ойлгомжтой жишээ гэж үзэж болно. Тэрбээр Ливийг 40 гаруй жил дарангуйлсныхаа шанд гэр бүлийн гишүүдээ толгой дараалан өндөр албан тушаалд томилж амжжээ. Тус улсад үүссэн эмх замбараагүй байдлын ачаар түүний том хүү харилцаа холбооны салбарыг тэр чигт нь атгасан, бага хүү нь Үндэсний аюулгүй байдоын зөвлөх охин Айши нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ливи дэх төлөөлөгч, хүү Саади нь Экспортын чөлөөт худалдааны бүс байгуулах ажлын хариуцагч гэхчлэн М.Каддафийг гэр бүлийнхнийхээ хөлийг газар хүргэхгүй авч явж байсныг нь илчилсэн.
МОШЕ КАЦАВ
Израилийн Ерөнхийлөгчийнсуудлыг зургаан жил эзэлсний эцэст Моше Кацав хүчингийн хэргээр буруутгагджээ. Түүнийг Аялал жуулчлалын яамны нэгэн ажилтан зүй бусаар бэлгийн ажил хийлгэсэн хэмээн зарга үүсгэсэн юм. Ингээд түүний хэргийг шүүхээр оруулсан ч гэм буруугүй хэмээн хэрэгсэхгүй болгожээ. Гэсэн ч прокурорын газар М.Кацавын талаар баримт нотолгоог хангалтгүй хэмээн хэргийг нь түр түдгэлзүүлсэн ч энэ оны гуравдугаар сард долоон жилийн хорих ял оноосон байна.
Сильвио Берлускони ба "Бунга Бунга" үдэшлэг
2010 оны тавдугаар сард Италийн Ерөнхий сайд Сильвио Берлускони Лиланы цагдаагийн хэлтэс рүу тасдаж, хулгайн хэрэгт холбогдож, саатуулагдаад байсан Марроккын жүжигчин Рубиг суллахыг шаарджээ. Гэрбээр Рубиг суллахыг шаардахдаа үүнийг Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубаракын хамаатны эмэгтэй хэмээн мэдүүлсэн байна. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ нь худал байсан нь батлагдсан билээ. Руби буюу Карима Эл Махруг хэмээх тэр эмэгтэй С.Берлусконигийн Милан дахь хувийн ордондоо зохион байгуулдаг "Бунга Бунга" хэмээх биеэ үнэлэгчдийг цуглуулж, зугаацдаг алдартай үдэшлэгт хэд хэдэн удаа оролцож, Ерөнхий сайдтай нэр холбогдсон гэдэг нь батлагдсан юм. Үүнээс хойш түүний талаарх сексийн дуулиан дэгдэж, улс төрийн карьерт нь сөргөөр нөлөөлөөд байгаа билээ.
БНАСАУ-ЫН УДИРДАГЧ Ким ЧЕН ИР
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ирийн эхнэрүүдийн талаарх дуулиан ас л дэлхийн анхаарлыг татдаг. тэрбээр улсын удирдагч гэдгээрээ хаацайлж, эмэгтэйчүүдийг албан хүчээр эрхэндээ оруулдаг нэгэн. түүний талаар европ, латин америк биеэ үнэлэгчдлйг авчруулж, гарын доорх хүмүүстэйгээ нийлж удэшлэг зохион байгуулдаг ч гэдэг. Тэр бүү хэл Өмнөд Солонгос руу элчээ илгээж, залуухан эмэгтэйчүүдииг, бүр цаашлаад алдартай жүжигчдийг олзолж, авчруулдаг гэх яриа байдаг. Ким Чен Ирийн эхнэр болон нууц амрагуудынх нь нийт 14 хүүхэд бий.
РОЖЕР ВАНГЕЛУВЕ
1984 онд Бельгийн хамба лам болсон Рожер Вангелуве хамаатныхаа бяцхан хөвгүүнийг бэлгийн дур хүүгийнхээ хэрэгсэл болгон ашиглаж байжээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард хамаатныхаа өөр нэгэн хөвгүүнийг ашиглаж байсан талаар өгсөн ярилцлага даа. 'Тэр огт эсэргүүцэхгуй байсан болохоор би түүнийг дуртай байна гэж бодсон. Би түүнийг бие болон сэтгэл шааны хувьд хүчилсэн зүйл үгүй" хэмээн хэнэг ч үгүй хэлсэн байдаг.
ЗЕН СЯОЮ
Хятадын хүнсний аюулгүй байдлын хэрэг. Хятадад гарсан меламинтай сүүн бүтээгдэхүүний хэрэг дэлхий нийтийн анхаарлыг татсаар буй. Энэ хэргийн улмаас 2007 онд нэгэн эр цаазаар авахуулсан. Хятадын Хүнсний аюулгүй байдлын газрын дарга асан тэрээр хувийн компаниудад хүнсний аюулгүй байдлын стандартыг хангаагүй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх эрхийг хууль бусаар олгож, 850 мянган долларын авлига авсан хэрэгт буруутгагдсан юм. Үүний улмаас хэд хэдэн хүүхэд амиа алдаж, олон зуун нярай хордсон билээ. Тус улсад хүнсний аюулгүй байддыг зөрчсөн хэрэг өнөөдрийг хүртэл гарсаар байгаа ч Засгийн газрын зүгээс хяналгдаа авч чадахгүй байгаа.
Альберт Фолл
АНУ-ын Дотоод хэргийн нарийн бичгийн дарга асан Альберт Фолл 1922 онд газрын тосны орд газрыг хувийн компаниудад түрээслүулжээ. Гэтэл А.Фолл орд газар эзэмших зөвшөөрлийг хууль бусаар олгосон нь илчлэгдсэн байна. Улмаар уг хэргийг шалгах явцад А.Фолл компаниудаас 100 мянган долларын зээл авсан нь нотлогдсон байна. Ингээд тэр АНУ-ын түүхэнд анх удаа парламентын танхимын гишүүн авлигын гэмт хэрэгт буруутгагдан,«л сонссон хүн болжээ.