2012.02.09
АТГ эх баригч, эмч нартай холбоотой гомдол, мэдээлэл авч эхлэв
Авлигын эсрэг хуульд заасан авлига үүсгэх шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, тэдгээрийг арилгах чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч буй амаржих газруудын үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдэд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр Авлигатай тэмцэх газраас клиникийн I, III амаржих газруудад авлигаас урьдчилан сэргийлэх тусгайлсан арга хэмжээ зохион байгуулж байна.
Энэ хүрээнд дээрх амаржих газруудаар үйлчлүүлж буй иргэдийн дунд Авлигатай тэмцэх газрын итгэмжлэл бүхий Гомдол, мэдээлэл хүлээн авах хайрцаг аялуулж, “Авлигатай тэмцэх газар таныг сонсч байна” хуудсаар нэргүй мэдээлэл авах, тус газрын 1969, 311919 дугаарын утсаар амаржих газрын эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, үйл ажиллагааны хүнд суртал, чирэгдэлтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авч эхэллээ.
Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр ажиллаж, гарсан зөрчлийг арилгуулах, цуглуулсан гомдол, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, авлига үүсгэж болзошгүй шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, амаржих газрын үйл ажиллагааг сайжруулах, эх баригч эмч нарын ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр Зөвлөмж боловсруулах, биелэлтэд нь хяналт тавих зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.