Г.Баярсайхан:АТГ-ын дарга нарын амыг асуув
2011.11.18

Г.Баярсайхан:АТГ-ын дарга нарын амыг асуув

УИХ-ын чуулганаар АТГ-ын дарга нарыг хэлэлцэж байтал Г.Баярсайхан гишүүн тэдний амыг
асуусан юм. Тэрбээр тэднээс «Өмнөх дарга нарын чинь үед АТГ хэвлэл, мэдээллийнхэнд хаалттай байдаг байсан. Харин та нар сэтгүүлчидтэй нээлттэй байдлаар ажиллаж чадах уу» гэхэд шинэ дарга нар шууд л бараг нэгэн зэрэг шахам «Чадна» хэмээн ам алдлаа. Гишүүний энэ асуулт, хэвлэлийнхэнд тун таатай сонсогдсон. АТГ-ын шинэ дарга нар амлалтаа мартахгүй гэдэгт найдаж байна. Тэгэхээр өнөөдрөөс эхлэн АТГ-ынхан хэвлэлийнхэнд хэр нээлттэй байж, хамтран ажиллахыг харах л үлдлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.