2019.12.10

Б.Баттөмөр: Зээлийг агаарын бохирдлыг бууруулах бодит зүйлд зарцуулмаар байна

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.12.10) хуралдаанаар Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Элэг нь өвдсөн хүний бөөрийг эмчлээд байгаатай адилхан зүйл болоод байна. Оношоо зөв тавих хэрэгтэй. Гаднаас 12 сая доллар авч байгаа ч хийж байгаа зүйлүүдийг нь харахаар харамсалтай байна. ТЭЗҮ гэж баахан цаас л гаргах юм байна. Гадаад өр маш их байхад заавал зээл авч ийм зүйл хийх шаардлага байгаа юм уу? 

Зээлийг авлаа гэхэд яг оновчтой зүйлд зарцуулмаар байна. Том том зээлээр зураг төсөл боловсруулмааргүй байна. Энэ 12 сая төгрөгийн зээлийг амины орон сууц барихад ч юм уу яг агаарын бохирдолыг бууруулахад  нөлөөтэй  зөв зүйлд зарцуулж болдоггүй юм уу?