2020.04.23

Л.Элдэв-Очир: Эрчим хүчний салбарт мэргэжлийн хүн чухал

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.23\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир 

Коронавирустай холбоотой эрчим хүчний болон бусад салбарын томоохон төслүүд хойшлоод байгаа асуудал байгаа. Монгол улс Орос, Хятадаас эрчим хүчний хараат байдалтай байдаг бие даасан байдал алдагдсан байгаа. Дулааны цахилгаан станц барих төслүүд явсаар байгаа. Цаашид хэдэн жил үргэлжлэхийг мэдэхгүй. Эрчим хүчний салбарт мэргэжлийн хүн чухал. Мэргэжлийн бус хүмүүс орж ирж лоббиддог асуудал байгаа. Албан тушаал эрх мэдлээ ашиглан үнийн дүнг хэд дахин нэмдгэ хүмүүс ч  байгаа. Замбараагүй олгосон сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрлийн асуудлыг цэгцлэх нь зүйтэй.