2019.12.06

Х.Нямбаатар: Хөнгөлөлттэй зээлийн асуудлаар Сангийн яам бодлого боловсруулж УИХ-д танилцуулах хэрэгтэй

Улсын их хурлын өнөөдрийн \2019.12.06\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг  хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

Эрүүл мэндийн салбарын чанар хүртээмжийг  нэмэгдүүлэх шаардлага байгаа. Цаашлаад хөнгөлөлтэй зээлийн тоо баримтыг нэгтгээд эргэж харах цаг нь болсон байх. Хөнгөлөлтэй зээл болгоныг дэмжихийг эргэж хармаар байна. Сангийн яам бүх зээлийн эргэн төлөлт зарцуулалт гээд УИХ-д танилцуулмаар байна. Хэд хэдэн онуудад ямар ачаалал ирэх үү? Үр дүн хэр байна гэх мэт.

Тэдэн онд төсөвт дарамт ирнэ, цаашлаад хөнгөлөлттэй зээл авах шаардлагатай эсэхийг  ч мөн бодолцох цаг болсон. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 2009 оноос эхэлсэн ажил. Дандаа ядуу зүдүү гэж зээл аваад сум бүрт төрийн албаны байр л шинээр баригдаад байгаа шүү дээ. Өнөөдөр өр тавиад ирээдүй хойчдоо өрөө үлдээгээд байгааг ойлгох ёстой.