2020.01.29

Ж.Бат-Эрдэнэ: Эрчим хүчний системийг тогтворжуулах чухал зээл

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.01.29/хуралдаанаар  Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн  төслийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

Эрчим хүчний системийг тогтворжуулах горимын тогтвортой ажиллах зарчмыг бий болгож байгаа чухал  зээл байна. Сэргээгдэх эрчих хүчийг бид сүүлийн үед нэлээд дэмжиж байгаа. Нэг алдагдал нь сэргээгдэх эрчим хүчин дээрээ батарей хураагуурыг шаардлага бага тавьсан. Түүнээс болж баланс алдагдах асуудал орж ирсэн одоо 100мГв  нөөц бүхий батарей оруулж ирж байгаа юм байна сайн байна.

Сэргээгдэх эрчим хүчээ дэмжээд явж байгаа энэ нөхцөлд зууч нь хэр хангалттай юм бэ?  Эрчим хүчний системийн горимыг барихад ямар хэмжээний шаардлага байгаа вэ? Мөн эрчим хүчний үнэ ханшийг багасгах боломж гарах уу? Сэргээгдэх эрчих хүчийг хөгжүүлэх боломж бололцоо хэр нэмэгдэх вэ?