Ж.Сүхбаатар гишүүн сувилагч нарт сарнай хүргүүлэв
2011.05.16

Ж.Сүхбаатар гишүүн сувилагч нарт сарнай хүргүүлэв

Жил бүрийн 5 дугаар сарын 12-нд олон улсын сувилагч нарын баяр тохиодог билээ. Энэ жилийн хувьд сувилагч эмнэлгийн тусламж үйлчилгээний тэргүүн эгнээнийхэн, манлайлагч гэсэн уриан дор өнгөрсөн амралтын өдөр манай аймгийн сувилагч нар баяраа тэмдэглэн өнгөрүүлээ.
Эмчийн баруун гар болж, эмнэлгийн туламж үйлчилгээг хамгийн түрүүнд хүнд хүргэж байдаг эрхэм хүндтэй албын эзэд болсон 531 сувилагч, бага эмч Дарханд ажилладаг. Тэдний баярын үеэр УИХ-ын гишүүн, төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар сарнай цэцэг хүргүүлсэн байна. Баярын арга хэмжээгээ угтан олон бүтээлч ажлыг өрнүүлсэн. Бүсийн сувилахуйн аваргыг анх удаа аймагтаа зохион байгуулж, сувилахуйн шинэ технологиор өрсөлдөж, Дархан хотын 50 жилийн ойн хүрээнд тохижилт, цэвэрлэгээний ажилд ч ханцуй шамлан оролцсон билээ. Сүхбаатар хөгжил сангийн зүгээс ч эдгээр үйл ажиллагаануудыг нь дэмжин, хамтран зохион байгуулж оролцсон юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.