Шинэ дарга нар хариуцлагатай ажиллахаа амлав
2010.12.27

Шинэ дарга нар хариуцлагатай ажиллахаа амлав

УИХ нэгдсэн хуралдаанаараа зарим Байнгын хорооны дарга нарыг сонгож, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөрийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ж.Сүхбаатар гишүүн, Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Одбаяр гишүүн, Төсвийн байнгын хорооны даргаар Д.Хаянхярваа, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Д.Очирбат нарыг сонгосон юм. Тэд тухайн өдөр хуралдсан Төсвийн болон Боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар олонхын дэмжлэгийг авч чадсан. Харин хэлэлцүүлгийн үеэр Э.Бат-Үүл гишүүн Д.Одбаяр болон Ж.Сүхбаатар нараас "Сүүлийн үед төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг оролдон, турхирах, нийгмийг мөргөлдөөнд уриалах явдал эрээ цээргүй ил тод боллоо. УИХ-ын гишүүд хүртэл хариуцлагагүй мэдэгдэл хийж б

айгаа. Энэ хууль бус үйлдэлд бид шийдвэртэй арга хэмжээ авч чаддаг байх ёстой. Та нар шийдвэртэй арга хэмжээ авч чадах уу" гэж асууж байлаа. Мөн Байнгын хороодын дарга нарыг яагаад бүгдийг нь томилохгүй, гурвыг нь үлдээж байгааг тодруулахад Ж.Сүхбаатар гишүүн "Би Үндсэн хуулийг баримталж, түүний үр шимээр ажиллаж, амьдарч яваа хүмүүс.

 

Иргэний хувиар хэлсэн үгэндээ хариуцлага хүлээх ёстой. Өөрсдөөс маань их зүйл шалтгаална. УИХ-ын гишүүдээс хамааралтай зүйл их байдаг. Монгол төрийн төлөө хичээн зүтгэх ёстой, өргөсөн тангаргийнхаа төлөө ажиллана" гэсэн юм. Д.Одбаяр гишүүн "УИХ-ын гишүүд өөрсдөө үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй. Чуулганы уур амьсгал олон нийтэд багагүй нөлөөлдөг. Хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээх тухай өмнө нь хэлэлцэж байсан. Миний хувьд жишээ хэлэх боломж одоогоор алга. Мэдээж хууль ёсны төлөө явна " хэмээлээ. Үүнээс гадна Ардчилсан намын бүлгийнхэн Байнгын хороодын дарга нарыг сонгоход ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд бүлгийн ирц бүрдтэл УИХ-ын даргаас чөлөө хүссэн аж. Мөн Байнгын хороодын даргад нэр дэвшигчдийн намтрыг гуйвуулж, баримтыг өөрчлөхөөс болгоомжилж байгаа юм байна. Ийнхүү гишүүдийн олонхын саналаар дөрвөн Байнгын хорооны даргыг томиллоо.

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.