Ц.Даваасүрэн: АН-ынхан Л.Пүрэвдоржийн суудлаар барьцаалж өөрийн хүнээ зүтгүүлж байгаа нь үнэн
2010.01.29

Ц.Даваасүрэн: АН-ынхан Л.Пүрэвдоржийн суудлаар барьцаалж өөрийн хүнээ зүтгүүлж байгаа нь үнэн

Монголбанкны тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч нарыг албан тушаалаас нь чөлөөлөхийг УИХ-аар хэлэлцэх үед Ц.Даваасүрэн гишүүн Монголбанкийг хэт улстөржүүллээ гэдэг шүүмжлэлийг АН-ын бүлэгт хандан хэлсэн юм. Үүнийг олонх хүлээн зөвшөөрсөн ч дэдүүдийг ажлаас нь чөлөөллөө. УИХ шийдвэрээ гаргасны дараа Ц.Даваасүрэн гишүүнтай ярилцлаа.

-Та УИХ-ын чуулганы үеэр Монголбанкиы асуудлыг улстөржүүллээ гэдгийг ил тод хэлсэн. Яагаад тэгсэн юм бэ?

-Өнөөдөр төрийн албанд хариуцлагагүй байдал даамжирч байгаагийн эх үүсвэр нь улсгөрчид, улс төрийн намууд. Хариуцлагын тогтолцоо төрийн албанд үгүй болчихоор тухайн албан үүргийг гүйцэтгэж чадаж байна уу, үгүй юу гэдгийг үнэлж хариуцлага тооцохгүй болж, мэргэжлийн бус хүн томилсон ч болдог болж. Монголбанк, Сангийн яам хоёр мэргэжлийн ур чадвартай багаас бүрдэх ёстой. Гэтэл сүүлийн үед улстөржилт даамжираад мэргэжлийн байгууллагуудаа улстөржүүлж эхэллээ. Сангийн яам 2004 оноос улстөржөөд явчихсан. Одоо Монголбанк руу энэ байдлаар хандана гэдэг асар их хохиролтой. Удаан жил ажилласан гэхээр л МАХН-ынх гэж ойлгож болохгүй. Байгууллагадаа 20 гаруй жил ажилласан өндөр боловсролтой, шалгарсан мэргэжилтнүүдийг огцруулж байгаад харамсч байна. Тэд албан үүргээсээ чөлөөлөгдөж байгаа шилдэг боловсон хүчин. Тэдэнд улс төрийн дарамт үзүүлсэн гэдэгг итгэлтэй байна. Төв банкаа ингэж сулруулах юм бол эдийн засгийн хямралыг өдөөсөн, нэг үгээр хэлбэл дайран дээр давс нэмнэ гэдэг болно.

-Нэгэнт дэдүүдийг чөлөөлчихлөө. Халаа авах хүмүүст ямар шаардлага тавих байна?

-Дараагийн тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч нар Төв банкинд ажиллаж байсан, өндөр боловсролтой, шууд ажлаа эхэлж, шийдвэр гаргах чадвартай байх хэрэгтэй. Энэ саналаа ч халсэн. Хамгийн гол нь шийдвэр гаргах түвшинд бэлтгэгдсэн байхыг шаардаад байгаа юм.

-Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Б.Жавхлан, дэд ерөнхийлөгчөөр Н.Золжаргал нарын нэрийг дэвшүүлээд байгаа. Та тэднийг дэмжиж байна уу?

-Б.Жавлан арилжааны банкинд ажиллаж байсан, дөр суусан гэж ойлгосон. Н.Золжаргалыг мэдэхгүй юм байна. Намчирхаад үзвэл АН-аас энэ албан тушаалд байж болох хүн гэвэл Болд, Хас банкинд ажиллаж байгаа Үнэнбат байна. Намчирхаж байгаад Төв банкаа унагавал хэцүү шүү.

-АН дэд ерөнхийлөгчийн суудлыг авна гэж шахалт үзүүлсэн гэдгийг хэлэхэд тэд эсэргүүцээд байсан. Үнэн хэрэггээ үүнээс болж өнөөдрийн халаа сэлгээ эхэлсэн биз дээ?

-Өөрийн хүнээ томилуулах гэхдээ Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг огцруулна гэж шахаад нөгөөх нь аргаа барахдаа энэ хоёр хүний нэрийг оруулж ирж байгаа. Энэ нууц биш болсон.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.