Ч.Чулуунбаатарыг Тагнуулын Ерөнхий газрын тэргүүн дэд даргаар томиллоо
Чунтын Чулуунбаатар 1961 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл дөрөв, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.
- 1979 онд Дундговь аймгийн 10 жилийн дунд сургууль
- 1987 онд МУИС-ийн Орос хэлний дээд сургууль
- 2002 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль
- ОХУ-ын Аюулаас хамгаалах албаны академийг тус тус төгссөн. Багш, эрх зүйч мэргэжилтэй.
Ажилласан байдал :
- 1979-1982 онд Дундговь аймгийн дунд сургуульд багш
- 1987-1990 онд тус аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулийн орлогч захирал
- 1990-1991 онд “Багш” сонины сурвалжлагч
- 1991-1993 онд “Үг” сонины эрхлэгч
- 1993-1996 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга
- 1997-1999 онд Үнэт цаасны үйлдвэрт гүйцэтгэх захирал
- 1999 оны 5-8 дугаар сард Ерөнхий сайдын зөвлөх
- 2003-2005 онд Ардчилсан намын ХЭГ-т нарийн бичгийн дарга
- 2006 оны 1-10 дугаар сард Тагнуулын ерөнхий газарт газрын дарга
- 2007-2008 онд Ардчилсан намын ХЭГ-т нарийн бичгийн дарга
- 2008-2009 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны зөвлөх
- 2009 оны 7 дугаар сараас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны Шуурхай мэдээллийн албаны даргаар ажиллаж байв.
Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Г.Төртогтох, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Ц.Баасанжавыг тус тус эгүүлэн татаж, ОХУ-ын Улаан-Үд хотод суух Ерөнхий консулаар Л.Жавзмаа, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суух Ерөнхий консулаар Б.Энх-Амгаланг тус тус томилов.
Лхамсүрэнгийн Жавзмаа 1945 онд Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.
- 1962 онд дунд сургууль
- 1962-1966 онд Улаанбаатар хотын Санхүү, Эдийн засгийн техникум
- 1970-1975 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль
- 1981-1983 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, улс төр судлаач мэргэжилтэй.
Ажилласан байдал :
- 1966-1975 онд Булган аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн хэлтэст байцаагч
- 1975-1978 Булган аймгийн Хянан шалгах хороонд улсын хянан шалгагч
- 1978-1981 онд Булган аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын дарга
- 1983-1985 онд Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газрын дарга
- 1985-1988 онд Улаанбаатар хотын Налайх дүүргийн АДХГЗ-ны дарга
- 1988-1989 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн АДХГЗ-ны дарга
- 1989-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны орлогч дарга
- 1992-1995 онд Булган аймгийн Засаг дарга
- 1995-2003 онд Төрийн хянан шалгах хорооны дарга
- 2003-2009 онд Монгол Улсын Аудитын газарт Ерөнхий Аудитор
- 2009 оноос Ерөнхий аудиторын зөвлөхөөр ажиллаж байна. Төрийн албанд 42 жил ажилласан. Орос хэлтэй.
Батцэнгэлийн Энх-Амгалан 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
- 1985 онд дунд сургууль
- 1985-1989 онд Батлан хамгаалах их сургууль
- 1990-1992 онд МУИС-ийн эдийн засгийн факультет
- 1992-1993 онд Удирдлагын хөгжлийн институт
- 2000-2002 онд ОХУ-ын ГЯЯ-ны дэргэдэх Дипломатын академийг тус тус төгссөн. Олон улсын эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны доктор. “Итгэмжит” дипломат цолтой.
Ажилласан байдал:
- 1989-1991 онд Ардын цэргийн 014 дүгээр ангид офицер
- 1992-1996 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт референт
- 1996-1997 онд Олон улсын валютын сангийн Суурин төлөөлөгчийн газарт төлөөлөгчийн туслах
- 1997-1998 онд “Бага хангай импекс” улсын үйлдвэрийн газарт захирал
- 1998-2000 онд БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийн газарт дарга
- 2004-2007 онд Олон улсын соёлын харилцааны нийгэмлэгт гүйцэтгэх захирал
- 2007-2009 онд Гадаад хэргийн сайдын эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх, Гадаад хэргийн яамны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газарт зөвлөх
- 2009 оноос Стратегийн төлөвлөлт, хяналт-шинжилгээ үнэлгээний газарт дэд захирлаар ажиллаж байна.
Төрийн албанд 16 жил, дипломат албанд 3 жил ажилласан. Орос, Англи хэлтэй.